Tiny House гэж юу вэ?

Материаллаг зүйлд анхаарал бага хандуулж энгийн, эрүүл эко буюу байгаль орчинд нөлөөлөл багатай, нүүрс хүчлийн хийг хамгийн багаар ялгаруулах хүсэлтэй орчин үеийн ухаалаг хэрэглэгчийн сонголт

ДӨРВӨН УЛИРЛЫН НОГООН СУУЦ

БАРИЛГАЖИХ ТАЛБАЙ ЕРДӨӨ 30 м2

АШИГЛАЛТАНД ОРОХ ХУГАЦАА 45 ХОНОГ

Яагаад Tiny House

дэлхийд эрэлттэй байгаа вэ?

Орон сууцны хямрал, байгаль орчны асуудал ихэссэнээр бие даасан дэд бүтэцтэй, жижиг хэмжээтэй хаус өндөр эрэлттэй байгаа ба борлуулалт нь сүүлийн жилүүдэд 200% өссөн.

Тiny House нь худалдан авагчид санхүүгийн маш том давуу тал үүсгэдэг бөгөөд сууц худалдан авах эхний хөрөнгө оруулалт, зээлийн төлбөр төдийгүй ашиглалтын зардлын хамгийн бага ба богино хугацаанд ашиглалтанд ордог, амьдралын шинэ хэв маягийг бий болгодогоороо шилдэг шийдэл юм.

img

2-2,5 дахин

энгийн АОС-аас хямд

2 дахин

ашиглалтын зардал бага

20-70%

эрчим хүчний хэмнэлттэй

Ухаалаг шийдэл

Эх Дэлхийд Ээлтэй Ногоон Инженеринг

Халаалт, Халуун ус,
Саарал усны шийдэл

Халаалт, ахуйн хэрэглээ, хэрэглээний халуун ус нь өндөр энерги шаарддаг бөгөөд гялс буцалгах, агшин зуурт халаах гэх мэт хэрэглэгчийн шардлагад уламжлалт цахилгаан шийдэл нь нийцлэл муу байдаг.

  • Газан халаалт нь агшин зуур халж гэрийн дулаанд хүргэх
  • Ахуйн хэрэглээнд тохиромжтой
  • Агшин зуур халуун ус гаргана
  • Аюулгүйн тоноглол бүрэн ба техникийн өрөөний хананд нэмэлт хүчитгэл хийснээр болзошгүй аюул гарсан тохиолдолд оршин суугчид аюулгүй
  • Нөөцийн танктай байх бөгөөд газ цэнэглэх, газын хоолойн угсрах үйлчилгээ багтсан
  • Гар угаах болон усанд орсон усыг техникийн өрөөнд байрлах төхөөрөмжөөр шүүн дахин 00 ийн почкинд шахаж хэрэглэнэ
  • Энэ нь өдөрт хэрэглэх нийт усны хэрэглээний 40 хүртэлх хувийг дахин цэвэршүүлсэн ус ашигласаснаар цэвэр усны хэмнэлт үүсгэнэ
  • Цэвэр усны хэмнэлтийг үлэмж хийснээр зөөврийн усаар ч системийг хангаж ажиллаж амьдарч болох боломжийг олгож байна
  • Энгийн дундаж байшинтай харьцуулахад 2 дахин бага CO2 ялгаруулдаг
  • 40%

    цэвэр усыг хэмнэнэ

    Саарал усыг

    дахин ашиглана

    Сэргээгдэх

    эрчим хүчээр шийднэ

    Газын халаалт

    хэрэглээний халуун ус

    Тогтвортой Хөгжлийн Зорилго

    SDG logo

    Бидний хөгжүүлсэн Tiny House нь тогтвортой хөгжлийн 17 зорилгын 7 зорилт 33 үзүүлэлтэд хүрсэн амьны орон сууцны цорын ганц төсөл юм.

    Cubic house

    Саруулхан орчин үүсгэх, харагдах орчинг тэлэх, агаарын урсгал явуулах зориулалттай 1 болон 2 давхарыг холбосон атриумтай. 1 давхарт гал тогоо зочины өрөө угаалгын өрөө гэх мэт дундын орон зайг бий болгосон бол 2 давхарын зохион байгуулалт нь ажилын хэсэг, унтлагын өрөө хувцасны өрөө гэх мэт илүү хувийн орон зайг чухалчилж шийдсэн.

    Эрчим хүчний хэмнэлтийн сертификат

    Нэгж талбайн төлөвлөлт ашиглалт сайн тул та хэрэгцээгүй, ашиглагдахгүй орон зайд төлбөр төлөх шаардлагагүй болно. Эрчим хүчний хэмнэлтийн сертификаттай тул арилжааны банкуудын ногоон зээлийн шалгуурт бүрэн нийцсэн.

    Ухаалаг шийдэл

    Эх Дэлхийд
    Ээлтэй Ногоон Инженеринг

    Эрчим хүчний хэмнэлт,
    Цахилгааны шийдэл
    Эрсдлийн шийдэл

    Цахилгааны ачаалал өндөр халаалт, плитка, бойлер зэрэг хүчит төхөөрөмжийг газаар шийдсэнээр цахилгааны хэрэглээ үлэмж буурч гэрэлтүүлэг болон ТВ хөргөгч мэт чадал багатай төхөөрөмжийг 3кв/цаг суурилагдсан чадалтай нөөцлүүртэй Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр (нар салхи эсвэл хосолмол ) шийдэж болно.

  • Хаших хийцлэл болон шал, таазыг өндөр дулаан тусгаарлах материал бүхий бэлдэцээр 240мм зузаан төлөвлөсөн
  • Модулар байдлаар угсрагдах учир талбай дээрх барилгын ажлын хугацааг үлэмж хэмнэнэ
  • Дулаан алдагдалыг пассив төвшинд хүргэх битүүмжлэл болон, дуу чимээ, дулаан хадгалах, дулаан тусгаарлах чадварыг хангуулахаар төллөвөлсөн
  • Хүчдэлийн уналттай бүсэд амьдрахад давуу тал үүсгэх бөгөөд байшин үйлдвэрлэсэн тогоо улсад буцаан зарах, өөрийн хэрэглээнээс хамаарч хэмнэлт үүсгэх боломжтой
  • Гадсан суурийг ашигласнаар хөрснөөс ирдэг механик үйлчлэл, хүйтний гүүрийг тусгаарлна
  • Газар шорооны ажлыг багасган цэвэр бохир, сантехник угсралтыг хялбаршуулна
  • Бүтэн конвертлосон дулаалгыг хийснээр дулааны алдагдал багасаж, халаалт зардал эрс буурна
  • Газын өрөөний хамар ханын гэр талыг зузаан төмөр листээр хүчитгэж дэлбэрэлт болон тэсрэлт болох үед гадагш хагарах цонх төлөвлөж оршин суугчийг эрсдэлээс хамгаалсан.
  • Камен зуух давхар төлөвлөсөн нь тог тасрах, болон гамшиг, дайны үед хоргодох байраар ашиглах, систем доголдох гэмтэх үед дулааны эх үүсвэр болгон ашиглана
  • Гал, хулгай, газын холбоо дохиоллын системээр тоноглогдсон
  • Холбоо дохиолол GPRS систем ашиглан, ус, гал, газ, хулгайн мэдрэгч ажиллаж мэдээлэл өгнө
  • Дохиолол нь сэргээгдэх эрчим хүчээр нэмэлт тоноглогдсон үед нөөцлүүр байх ба on grid/off grid зарчимд сэлгэн залгаж ажиллана
  • Studio house

    Байгалийн гэрлийг шууд нэвтрүүлэх дээврийн цонх, террастай бөгөөд энэ нь дотор болон гадаад орчинг холбох гүүр болж өгдөг. Интерьер дизайны хувьд өнцөг булан бүрийг ая тухтай ашиглалттай байхаар шийдсэн нь буйдхан зайд тохилог амьдрах боломжийг олгоно.

    Захиалга өгөх үү? Асуух зүйл байна уу?

    • Центрум оффис-301 тоот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
    • +976 7722 4848 +976 8011 7667
    • info@tinyhouse.mn
    contact